
Ин Хан, Ки Жу, Ду Ман гурав бол сайн найзууд. Тэдэнд бие биенээ гэх сэтгэл байхаас халаасанд нь мөнгө үгүй. Тиймээс тэд санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд банкны мөнгөтэй машин дээрэмдэхээр шийднэ. Тэдний төлөвлөгөө биеллээ олж, амжилттайгаар дээрэмдсэн хэдий ч тун удалгүй цагдаа нар тэднийг дагаж эхлэх нь тэр. Гурван найз өөрсдийн дээрэмдсэн мөнгөө Roman Holiday нэртэй шөнийн клубт нуухыг оролдох хэдий ч…