
А Сон эдгэшгүй хавдартай хэмээн оношлогдон, сүүлийн өдрөө хүлээхээс өөр гарцгүй болно. Гэвч түүний хүү Ин Кю сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Үргэлж ээжтэйгээ байсан тэрээр ээжээсээ хагацах цаг ойртох тусам эхийн сэтгэл хүүхдээ шанална. Эцсийн мөч ойртохоос өмнө ээж, хүүгээ ганцаараа сайхан амьдраасай хэмээн хүсч, бэлдэж эхэлнэ.